Н.Учрал: Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 519 эм илрээд байна

Н.Учрал: Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 519 эм илрээд байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Одоо үйлчилж байгаа төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шалгалт хийхдээ тухайн байгууллагад заавал урьдчилан мэдэгддэг. Тэгэхээр бүртгэлгүй, хаяггүй, хугацаа нь дууссан эмүүдийн талаарх мэдээллийг шууд авах боломжгүй. Эмийн хяналт хөндлөнгийн байх хэрэгтэй байдаг. Эмийн агентлаг хяналтаа тавих ямар ч боломжгүй. УИХ-ын түр хороо урьдчилан мэдэгдэж хяналт шалгалт явуулахгүй. Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 519 эм илрээд байна. Ийм эм хэрэглээд үр дүнд хүрэхгүй байна гэдгээ иргэд хэлж байгаа нь баримт юм. Нотлох баримт цуглуулж, үнэлээд шинжээчийг томилно. Эмч нарын чадвар биш эмийн чанар муу байгаа.

Эмийн сангуудад худалдаж буй эмүүдийг түүврийн аргаар сонгож, олон улсын лабораторид шинжлүүлнэ" гэв.

ҮЗЭХ: