Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлаар санал хураах гэсэн боловч ирц хүрсэнгүй

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлаар санал хураах гэсэн боловч ирц хүрсэнгүй

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураалт явуулах гэтэл гишүүдийн ирц хангалтгүй байв. Улмаар уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ыг бүлэг нэг хоногийн завсарлага авав. 

Үргэлжлүүлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Дубайн гэрээтэй л адилхан асуудал байна шүү дээ. Гаргасан шийдвэрийг л дэмжсэн шийдвэр гаргах ёстой гэж бодоод байна гэсэн бол, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Би түрүүн хариулчихлаа. Их хурлын тогтоол хуультай зөрчилдсөн тул УИХ шийдвэр гаргасан гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2015 онд хувьчлах тухай УИХ-ын шийдвэр, энэ шийдвэрийг хүчингүй болгох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. хувьчлал буруу замаар явсан гэдэг нь тодорхой болсон. Нэг өдрийн дотор энэ бүх процесс болсон юм билээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн аав. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан.

Энэ луйврыг төр буцааж авч байгаа санаачилгыг дэмжиж байна. Хэдий хожуу илэрч байгаа ч үүнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүний нэр холбогдсон болохоор хариуцлага тооцох асуудал нь сааталтай байна уу үгүй юу. Хэрэг үүсгэж байгаа асуудалд энэ хүн шалгагдаж байгаа юу.

Хоёрдугаарт, долоон жилийн өмнө гаргасан хувьчлах шийдвэрийг хүчингүй болгохоор энэ хугацаан дахь эрхзүйн үр дагавар юу болох вэ. Ер нь шууд хурааж авах нь зөв байсан уу. Хурааж авах ёстой байвал манай Үндсэн хууль ёсоор үүнийг хувийн өмч гэж үзнэ. Тэгвэл хувийн өмчийг хоёр л тохиолдолд хурааж авна. Нэг нь шүүхийн шийдвэрээр, нөгөө нь онц бөгөөд дайны байдлын үед дайчлан авна. Шүүхийн шийдвэр байхгүй байна. Ийм үндэслэл байхгүй. Асуудал шүүхийн шийдвэрээр явна. Тийм учраас УИХ-ын шийдвэр Үндсэн хуульд нийцэх ёстой" гэв.

ҮЗЭХ: