ТОДРУУЛГА: УДШ хариугаа иргэний журмаар өгч байгаа нь Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй байж магадгүй

ТОДРУУЛГА: УДШ хариугаа иргэний журмаар өгч байгаа нь Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй байж магадгүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3 /2020.04.03/-нд болсон АН-ын даргын сунгаанд Х.Баттулга 110 гаруй мянган хүний санал авч ялалт байгуулсан гэж зарласан. Харин энэ тоон мэдээлэл үнэн, худал гэдгийг шалгах боломжгүй байгаа юм.

Улмаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүх /УДШ/-д материалыг нь хүргүүлээд буй. Учир нь УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус асуудлыг шийдэх бөгөөд хурлын тов одоогоор гараагүй байна.

-ХАРИУГ НЬ ИРГЭНИЙ ЖУРМААР ӨГЧЭЭ-

Тэгвэл Х.Баттулгыг даргаараа сонгосон гэх АН-аас энэ сарын 6 /2022.05.06/-ны өдөр УДШ-д хандаж, "АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд Х.Баттулгын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул АН болон тус намын даргаар сонгогдсон Х.Баттулгаас тайлбар, санал авч, сонсох ажиллагаа явуулж өгөх” хүсэлтийг гаргасан байна.

Товчхондоо, УДШ-д хүргүүлсэн материал дээрээ “өөрийн биеэр нэмэлт тайлбар өгөё” гэсэн хүсэлтийг гаргажээ. Харин УДШ “сонсох ажиллагаа хийлгэх тухай” хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгджээ.

Харин УДШ-ийн энэхүү хариуг Х.Баттулгын тал “Дээд шүүх АН-ын даргыг бүртгүүлэх материалыг иж бүрэн гэж үзэж, нэмэлтээр материал шаардахгүй, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн тайлбарлажээ.

Харин зарим эх сурвалжууд, “Х.Баттулгын бүрдүүлбэр дутуу байгаа тул нэмэлт тайлбар авах шаардлагагүй” гэсэн хариултыг УДШ өгсөн байж магадгүй. Энэ нь Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэхгүй гэж ойлгогдож байна.

Нөгөө талаар “сонсох ажиллагаа хийлгэх тухай” хүсэлтийг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал гэсэн “байр сууринаас” гаргасан нь дамжиггүй.

Гэтэл УДШ албан бичигтээ “И.Мөнхжаргал танаа” хэмээн “иргэн”-ий журмаар түүнд хариу хүргүүлжээ. Учир И.Мөнхжаргалыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26 /2022.04.26/-ны өдөр Х.Баттулга АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аар томилсон. Энэ бүхнээс үзвэл УДШ Х.Баттулгыг тодруулсан намыг албан ёсны АН гэж үзэхгүй байгааг илтгэж байна хэмээн тайлбарлажээ.

УДШ-ийн албан тоот