Л.Халтар: Гашуунсухайт боомтоор өдөрт 360 машин гарч байна

Л.Халтар: Гашуунсухайт боомтоор өдөрт 360 машин гарч байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаан 11 цаг 22 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Зам тээврийн сайд Л.Халтар Европоос ачаа, бараа тээвэрлэж буй тухай мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "Польш, Беларусын хил дээр галт тэрэгний солилцоо хэвийн байна. Авто тээврийн хувьд Беларусаар өнгөрөх тээвэрт Европын холбооны хориг тавьсан. Тиймээс Москвагийн хойгуур болон Беларусийг тойрч авто тээвэр хийж байна. Зарим компани Турк, Гүрж, ОХУ-аас авто тээвэр хийж байгаа. ОХУ-ын талаас тавьж буй хориг харьцангуй гайгүй. Европын холбооны улсаад ОХУ-ын машинд хориг тавьсан. Харин ОХУ нь Европын холбооны тээвэрт хориг тавиагүй учраас харьцангуй гайгүй байна. 

Цаашид нөхцөл байдал хүндэрвэл хэрхэх тухайгаа бид төлөвлөж байна. Өнгөрсөн сарын байдлаар Ховдын Булган боомтоор 1.1 сая тонн нүүрс экспортлосон. Гашуунсухайт боомтоор 350 орчим машин өдөрт гарч байна. Хоёр долоо хоногийн өмнө нэг жолоочоос халдвар илэрсэн учраас өдрийн гарцыг 30-аар бууруулсан. Түүнээс хойш халдвар илрээгүй учраас буцаад 360 орчим машин хилээр гарч байна" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

16 минутын өмнө