Д.Сумъяабазар: Хөнгөн галт тэргийг өнөө цагт хийдэггүй юм гэхэд дараагийн засаг дарга хийх л асуудал

Д.Сумъяабазар: Хөнгөн галт тэргийг өнөө цагт хийдэггүй юм гэхэд дараагийн засаг дарга хийх л асуудал

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид хөнгөн галт тэрэгний төслийн талаар асуулаа.

Тэрбээр “Хөнгөн галт тэрэг гэдэг бол метро л гэж ойлгох ёстой. Хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод зайлшгүй хэрэгтэй. Өнөө цагт хийдэггүй юм аа гэхэд дараагийн засаг дарга хийх л асуудал. Түгжрэлийн асуудлыг бид энэ цагт үед нэлээн шуурхай бөгөөд хурдтайгаар шийдэхгүй бол 2024 онд Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл тэг зогсолтод орно.

Хөнгөн галт тэрэгний төслийн Олон улсын валютын сан болиулсан гэдэг нь ташаа ойлголт. Одоогийн байдлаар Засгийн газар 510 сая ам.долларын баталгаа гаргах эсэх асуудлаар УИХ-д оруулсан. Яг өнөөдөр хот өөрийн дотоод хүч, нөөц бололцоо, бусад эх үүсвэрээр зохион байгуулж, хөнгөн галт тэргийг концессын нөхцөлөөр юм уу, дараа төлбөрт санхүүгийн хэрэгслээр барих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс хотын өөрийнх нь төсвийг яг тэр хуульд нь нийцүүлж, Улаанбаатар хотын орлогыг өөрт нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр нь, хөрөнгө оруулалтаа дэмжих  хэлбэрээр үлдээвэл бид зохицуулаад үүнээс тодорхой эх үүсвэрийг гаргах бүрэн боломжтой гэж үзсэн” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: