Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдсон. Тус хуралдаанаар Ардчилсан намын даргад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Харин хуралдааны цаг тодорхойгүй байсан бол дөнгөж сая хурлын цаг товлогджээ. Тодруулбал, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 14:30 цагт болохоор товлогдсон байна. Нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
