Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр цагдан хориог сунгах шүүх хурлыг хийжээ

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр цагдан хориог сунгах шүүх хурлыг хийжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 21-нд буюу маргааш дуусах юм. 

Гэтэл Нийслэлийн Прокуророос газраас энэ сарын 19-нд буюу өчигдөр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгосон юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр цагдан хориог сунгах шүүх хурлыг хийжээ. Учир нь өмгөөлөгчид нь шүүх хуралдааны товыг өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 08.30 минутад зарласан байснаа мэдэгдэлгүйгээр өчигдөр хуралдаж шийдвэр гаргажээ.