Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд ажиллаж, уртын тээврийг эхлүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд ажиллаж, уртын тээврийг эхлүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш /2022.05.25/ Өмнөговьд ажиллана. Тэрбээр Ханбогд сум болон Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтод ажиллана гэх мэдээлэл байна. 

Энэ үеэр уртын тээвэр буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх нүүрс тээврийг эхлүүлнэ гэх мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор нүүрсний импорт багассан. Үүнээс үүдэн уртын тээврийг зогсоож зөвхөн Цагаан хаданд хураасан нүүрсийг богины тээврээр хилээр гаргаж байсан юм. Харин маргааш уртын тээвэр эхэлснээр нүүрсний импортын хэмжээ нэмэгдэх юм.