ШУУРХАЙ: Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдаж "Цагаан дэл-Уул" боомтын асуудлыг хэлэлцэнэ

ШУУРХАЙ: Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдаж "Цагаан дэл-Уул" боомтын асуудлыг хэлэлцэнэ

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ долоо хоногийн хуралдаан зургадугаар сарын 01-ны өдөр /2022.06.01/ буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас маргааш /2022.05.31/ ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт "Цагаандэл-Уул" боомтыг нээх эсэхийг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. Засгийн газраас тус боомтыг нээх шийдвэрийг гаргасан ч нутгийн иргэд нь эсэргүүцэж бүтээн байгуулалтын ажлыг гацаагаад байгаа юм.