Прокурор бус Монгол Улсын иргэнийг УЕП-ын даргаар томилно гэж хуулийг өөрчилснөөр Ц.Нямдорж тус албан тушаалд томилогдох уу

Прокурор бус Монгол Улсын иргэнийг УЕП-ын даргаар томилно гэж хуулийг өөрчилснөөр Ц.Нямдорж тус албан тушаалд томилогдох уу

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. 

Энэ хүрээнд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагаж, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал Прокурорын тухай хуулийн 45.4-т дэх хэсгийн “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй гэсэн заалтыг нэмсэн байна. Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. 

Харин энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн захиалга гэх мэдээлэл ч гараад байна. Учир нь Прокурорын тухай хуульд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг томилно гэж заасан байдаг. Гэвч нэмэлт өөрчлөлтөөр “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсөн нь дээрх албанд прокурор хүн бус Монгол Улсын иргэн хэнийг ч томилж болно гэж өөрчилсөн нь Ц.Нямдоржийг УЕП-оор томилох нь гэх хардлагыг төрүүлээд буй юм.  Нөгөөтээгүүр прокурорын байгууллагын нэр хүндийг унасан зүйл заалтыг оруулж ирж, хуулийн байгууллагын хонгил бий болгохоор санаархаж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байна.