Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг Улсын Ерөнхий прокурор /УЕП/-оор томилох тухай мэдээллийг өнгөрсөн жил бид мэдээлж байлаа. Харин энэ үйл явц одоо ажил хэрэг болж, Прокурорын хуулийн өөрчлөлтөөр Ц.Нямдоржийг тус албан тушаалд томилох тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
Тодруулбал, Прокурорын тухай хуулийн өөрчлөлтөөр 45.4-т дэх хэсгийн “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй гэсэн заалтыг нэмсэн байна. Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.
Харин энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн эртний захиалга байсан уу гэх хардлагыг төрүүлж байна.
Учир нь Прокурорын тухай хуульд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг томилно гэж заасан байдаг. Гэвч нэмэлт өөрчлөлтөөр “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсөн нь дээрх албанд прокурор хүн бус Монгол Улсын иргэн хэнийг ч томилж болно гэж өөрчилсөн нь Ц.Нямдоржийг УЕП-оор томилох нь гэх хардлагыг төрүүлээд буй юм. Тохироо ёсоор түүнийг Ерөнхий прокурорын албан тушаалд томилбол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад одоогийн Шадар сайд С.Амарсайханыг томилох мэдээлэл байв.
Харин энэ жил улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас Ц.Нямдоржийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг томилож, Засгийн гал тогоог хариуцуулах тухай таамаг хөвөрч байна.
-Н.ЭНХБАЯР Б.ТУЛГЫГАА БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДАД ЗҮТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Энхбаяр Б.Тулгатыгаа зүтгүүлэх нь тодорхой байгаа юм. Н.Энхбаярын хувьд намаа татан буулган байж У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихдээ МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл, Засгийн газар, яамд тэр бүү хэл Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг шат, шатны байгууллагад 30 хувийн квот авна гэж тохирсон.
Тохироо ёсоор МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ-д 30 хувийн квоттой болсон бөгөөд хүү Э.Батшугарыгаа УИХ-ын гишүүн болгосон.
Мөн Б.Тулгыг Байгаль орчны сайдад Б.Бат-Эрдэнэтэй зэрэгцүүлж зүтгүүлсэн. Тэгэхээр энэ удаа ч тэрбээр өөрийн хүнээ Засгийн газрын бүтцэд багтахаар ажиллахаар байгаа юм. Б.Тулгын хувьд нэгэн цагт тус яамны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо МАН дэр нарийн бичгийн даргын албан тушаалтай байгаа юм. Б.Бат-Эрдэнийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гол түших хүн. Түүнээс өөр сонголт Засгийн газрын хэрэг эрхлэх дээр харагдахгүй байгаа юм. Хэрвээ Ц.Нямдорж Ерөнхий прокурор болбол нийгэмд асар их хор хохирол, хууль бус үйлдлүүд, хүний эрхийн зөрчлүүд гарах эрсдэл харагдаж буй бол нөгөө талд улс төрд ийм мэдээлэл хөвөрч байна.