Б.Баасандорж: Мах чанасан ажилтандаа хариуцлага тооцно

Б.Баасандорж: Мах чанасан ажилтандаа хариуцлага тооцно

МХЕГ-ын дарга Б.Баасандорж Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар мэдээлэл өгөхдөө "МХЕГ-ын ажилтан мах чанасан. Уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайн махыг хэрэглэх эсэхийг лабораторид шинжилсний дараа хэрэглэх ёстой. Чанасан нь эрсдэлтэй алхам. Холбогдох хариуцлагыг тооцно.

Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 171 ААН нэгж байна. Үүнээс 61 нь гадагшаа экспортолдог. Харин үүний 31 нь БНХАУ руу экспортолдог. Тус 31 компанийн 15 нь дулааны аргаар махаа бэлтгээд урагшаа экспортолдог.

"Эм Ди Си Пи" ХХК-г Зөрчил болон Эрүүгийн хуулийн аль алинаар нь шалгаж байгаа. Уг компани 2018 онд зөвшөөрөл авсан. 2020, 2021 онд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа явуулаагүй. Улмаар 2022 оны хоёрдугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулсан. Гэхдээ дүгнэлтэд заасан үйл ажиллагаанаасаа өөр үйл ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, мах экспортлох махнуудыг бэлтгэж эхэлсэн. Гэтэл тус компани нь БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан. Тиймээс МХЕГ-аас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцалсан. Үйл ажиллагааны шаардлага хангаагүй, барилга байгууламжгүй, техник тенхологийн тэмдэглэл дэвтэргүй гэх мэт төрийн хяналтын тухай хуулиар шууд зөрчлүүд илэрсэн" гэлээ. 

ҮЗЭХ: