Угаарын хийд 100 гаруй хүн угаартаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эдгээр хүмүүсээс зургаан иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй олон хүн байгаа юм.
Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор угаарын хийд хордсон иргэдийн дуудлагын мэдээллийг өдөр бүр холбогдох байгууллагуудаас өгч байгаа юм.
Өнгөрсөн шөнийн байдлаар буюу 2019.10.10-11-ний шилжих шөнийн 06:00 цагийн үед авсан мэдээллээр зургаан өрхийн 15 иргэн угаарын хийд угаартан эмнэлэгт хандсан байна. Үүнээс 13 хүнд гэрийн нөхцөлд зөвлөгөө өгөн үлдээж, хоёр хүүхдийг ЭХЭМХҮТ-д эмчилгээ хийн, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэн буцаажээ.