Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Арарат уулын оргилд гарахаар явжээ

Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Арарат уулын оргилд гарахаар явжээ

Уулын спортын Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Готовдоржийн Өсөхбаяр тэргүүтэй монголын уулчид алдарт Арарат ууланд авирахаар эх орноосоо морджээ. Арарат уул нь Турк, Армен улсын хилийн заагт оршдог бөгөөд одоогоор монгол уулчны хөлийн мөр гараагүй үлдсэн цөөхөн хэдэн оргилын нэг билээ.

Арарат уул нь орчин үеийн Арменийн нийслэл Ереванаас тод харагдаж байна. Хотын ажиглалтын тавцан дээр гарч, нар жаргах үед та эдгээр газруудын урьд өмнө үзэгдээгүй үзэсгэлэнт сайхан зүйлийг үзэх боломжтой. Их Арарат, Бага Арарат гэсэн унтаж буй хоёр галт уулнаас тогтоно. Арменийн хил хүртэлх нийт зай 32 км орчим байх бөгөөд Иран-Туркийн хил хүртэлх зам 16 км орчим зайтай юм байна. Арарат уул нь засаг захиргааны хувьд Туркийн Игдир мужид байрладаг. 1828-1920 онуудад Арарат уул нь Оросын эзэнт гүрэн, Армений бүрэлдэхүүнд байсан ч 1920 оны Армян-Туркийн дайн болон дараачийн Карсын энхийн гэрээний дараа Арарат Турк улсад үлджээ.

Их Араратын ноён оргил нь далайн түвшнээс 5165 метр өндөрт оршдог. Туркийн хамгийн өндөр оргил юм. 1829 оны есдүгээр сарын 27-нд Их Арарат оргилд Дерптскийн их сургуулийн профессор Иоганн Фридрих Паррот анх удаа гарч байжээ.