Өнгөрсөн оны есдүгээр сард /2020.06.08/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны орон тооны бус зөвлөхөөр томилсон тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилсон албан ёсны тушаал, шийдвэр өнгөрсөн хугацаанд огт гараагүй байна.
Энэ талаар албаны эх сурвалж хэлэхдээ "Иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулж, хамтарч ажиллах талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ярилцсан төдий. Гэтэл энэ нь сүүлдээ улс төр болж түүнийгээ даахаа байсан. Ингээд л энэ ажил замхарсан. Түүнээс албан ёсоор Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилсон тушаал шийдвэр гараагүй" гэсэн юм.