С.Амарсайхан: Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохыг 2023 он хүртэл зогсоож байна

С.Амарсайхан: Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохыг 2023 он хүртэл зогсоож байна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул, уурхайн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна. 

Шадар сайд С.Амарсайхан “Урт хугацаанд хяналт сул, асуудалтай явж ирсэн хүнсний мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаашид нэг мөр цэгцлэх, хяналтын хатуу тогтолцоонд оруулах, нарийн зохицуулалттай болгох, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах бүх түвшинд тодруулбал, мал төхөөрөхөөс эхлээд ялгах, савлах, баглах гэх мэт хэрэглэгчийн гар дээр очих хүртэл үйл явцыг нээлттэй байлгах зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, үүссэн нөхцөл байдалтай холбоотой дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн эрүүл ахуйн шаардлагатай холбоотой стандарт, аюултай байдалтай холбоотой асуудал олон байгаа учраас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 31 аж ахуй нэгжийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж, цааш нь хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гарч байна.

Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх, экспортын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл зогсоож байна.

Гуравдугаарт, цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтыг шинээр баталлаа. Энэ стандартыг мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ. Энэ Монгол Улсын нутаг дэвсгэрт мах худалдаалж байгаа бүх газарт ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт хангасан сав баглаа боодолтой үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдал шилжүүлэх болно” гэв.

ШУУД ҮЗЭХ: