Энэтхэгт нэгэн эрэгтэй хүзүү болон биеэрээ олс ороож, уг олсоо зургаан мотоцикльд холбон татуулах аюултай үзүүлбэр үзүүлж байгаад осолдсон дүрс бичлэг цахим сүлжээнд тархжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Хүзүүндээ уясан олсыг зургаан мотоциклоор татуулсан үзүүлбэр эцэстээ "осол" болжээ
— iSee.mn (@iSee_MN) October 18, 2026
УНШИХ: https://t.co/aRhCHgl0eI pic.twitter.com/gjmYtctHrO
Тодруулбал, 39 секунд орчим үргэлжлэх бичлэгт мотоцикльтой хүмүүс зэрэг хөдөлж, эрэгтэйн биеийг олсоор татах үед тэрээр тэнцвэрээ алдан унаж буй нь харагдах ажээ. Олс нь чангарч, эрэгтэй өөрийгөө чөлөөлөхөөр тэмцэж байх үед ойр орчмын хүмүүс яаран очиж, мотоциклиудыг зогсоон түүнд тусалсан байна. Одоогоор уг бичлэгийг яг хаана, хэзээ хийсэн, эрэгтэйн биеийн байдал ямар байгаа талаар баталгаатай мэдээлэл гараагүй байгаа аж.
Эх сурвалж: Free Press Journal