Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоохтой холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоохтой холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны аравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Н.Саруул, Ш.Ербол, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ.

Нэхэмжлэгчдээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” 18 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тухайн хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Харин Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан буюу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.