"МХЕГ-ын газрын дарга н.Балжинням нарыг ажлаас нь чөлөөлнө" гэж мэдэгдэв

"МХЕГ-ын газрын дарга н.Балжинням нарыг ажлаас нь чөлөөлнө" гэж мэдэгдэв

Улаанбаатар хотын “Эмээлт” зах орчимд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэдийн оролцоотой мах боловсруулах үйлдвэрүүд “муудсан мах”-ыг бэлтгэж, хүнсэнд нийлүүлж байж болзошгүй хэмээн зарим иргэд байр сууриа илэрхийлж байгаа.

Харин зургадугаар сарын 01-ны өдөр зарим мэдээллийн хэрэгсэл дээрх асуудлаар “Эмээлт” захаас мэдээлэл бэлтгэх үеэр, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжинням “муудсан гэх махыг чанаж өөрөө идэж, бусдад амтлуулж байгаа” бичлэг олон нийтэд хүрсэн.

Өчигдөр /2022.06.07/ МХЕГ-т мах чанаж идсэн асуудалд холбогдоод байгаа н.Балжинням болон өөр хоёр байцаагчийг оролцуулсан “сонсох ажиллагаа” явагдсан байна.

Тэгвэл өнөөдөр /2022.06.08/ МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр, “н.Балжинням нарын гурван хүнийг МХЕГ-ын Дотоод хяналт шалгалт шалгаж байгаа. Тус албан тушаалтнуудад ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй байгаа. Улмаар тус албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө” гэсэн юм. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө