Намуудын байгуулсан “тунхаг бичиг”-т Цаазын ялыг халах, Сонгуулийг холимог системээр хийх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэргийг тусгажээ

Намуудын байгуулсан “тунхаг бичиг”-т Цаазын ялыг халах, Сонгуулийг холимог системээр хийх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэргийг тусгажээ

Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өчигдөр /2022.06.09/ болсон. Тухайлбал, тус “тунхаг”-т МАН, АН, ХҮН, ИЗНН, МҮАН монголын олон арван улс төрийн намууд нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл тус “тунхаг бичиг”-т, “Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаж байна” гэжээ.

Ингэхдээ, Хүний эрхийг үндсэн хуулиар хамгаалах хүрээнд;

  • Үндсэн хуулиар цаазын ялыг бүрэн халах
  • Иргэд үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулдаг байх, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн шүүх байна гэжээ

Харин иргэдийн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд;

  • Сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгаж, сонгуулийн холимог систем бүхий хариуцлагатай, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэх
  • Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх
  • Сонгогчдын төлөөлөх мандатын тоог нэмж, УИХ-ын гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах гэжээ.

Мөн нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, төрийн сүлдийг шинэчлэх хүрээнд:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах
  • Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх гэжээ.

Улсын төрийн намуудын байгуулсан "Тунхаг бичиг"




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө