Доромжилбол ял оноодог хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

Доромжилбол ял оноодог хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

Өнөөдөр /2022.06.16/ байнгын хороо, чуулганы хуралдаантай. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хороо хуралдаж "Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг хийх аж. 

Харин чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр товложээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх.