Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар Засгийн газрын хуралдааны үеэр муудалцжээ

Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар Засгийн газрын хуралдааны үеэр муудалцжээ

Өчигдөр /2022.06.15/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа “Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцны зангуу, баавгайн зангуу гэх мэт. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” хэмээжээ.

Харин үүнийг зарим иргэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга /ЗГХЭГ/ Ц.Нямдоржийг хэллээ гэж таамагласан.

Тэгвэл олны таамаг үнэн аж. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн /2022.06.16/ хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар тогтоолын төслөөс болж маргалджээ.

Энэ маргааны дараа Х.Нямбаатар сайд ийнхүү бичсэн байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хувьд өдгөө 66 нас хүрч тэтгэвэрт гарах цаг нь болсон бөгөөд Засгийн газрын гишүүд дотроо хамгийн ахмадад нь тооцогдож байгаа. Мөн тэрээр засгийн газрын бүх ажилд оролцдог яхир ааштай ажил ярихад хамгийн хэцүү гэдэг.