Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдтэй уулзаж "ҮХНӨ-ийг дэмж" гэж байгаа бол, "Х.Баттулгын гишүүд" намын тамгаар наймаалцах санал тавьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдтэй уулзаж "ҮХНӨ-ийг дэмж" гэж байгаа бол, "Х.Баттулгын гишүүд" намын тамгаар наймаалцах санал тавьжээ

Сүүлийн өдрүүдийн улс төрийн гол гогцоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ дээр зангигдаж, УИХ-д суудалгүй жижиг намуудаас эхлээд сөрөг хүчин АН, эрх баригч МАН, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч гээд бүгд өөрийн эрх, ашгийг Үндсэн хуульд оруулахаар гүйлдэн хөшигний ард ханцуйндаа наймаалцаж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 150+1 БОЛГОНО-

Намуудын хувьд энэ сарын 09-ны өдөр /2022.06.09/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ оруулахыг дэмжиж “тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын чуулганыг завсарлуулж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан ҮХНӨ-ийг иргэдэд танилцуулж, саналыг нь авах шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргасан юм. Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 150+1 болгож 76 гишүүнийг “томсгосон мажоритар” буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандаттайгаар /хуучнаар/  сонгож, үлдсэн 76 гишүүнийг жагсаалтаар оруулах хувилбар яригдаж байгаа юм.  

"Х.БАТТУЛГЫН ГИШҮҮД" НАМЫН ТАМГААРАА ТОХИРОЛЦОХ САНАЛ ТАВЬЖЭЭ-

МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд ерөнхийдөө ҮХНӨ-ийг дэмжиж байгаа бөгөөд хамгийн гол нь Засгийн газрын бүх гишүүнийг УИХ-аас сонгох буюу 100 хувь “давхар дээл”-тэй байхыг шаардаж байгаа гэх.

Гэсэн ч энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг нэг, нэгээр дуудаж уулзан ҮХНӨ-ийг дэмжих чиглэлийг өгч байгаа аж. 

Харин АН-ын бүлгийн гишүүдийн хувьд Д.Ганбат тэргүүтэй цөөн хэдэн гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд инээд алдан яваа бол нөгөө талд "Х.Баттулгын гишүүд" эсэргүүцэж, хэдэн өдөр энэ сэдвээр тодрох тоглолт хийж байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ил эсэргүүцсэн дүр үзүүлж буй ч хөшигний ард “Бид нар дэмжиж оролцоё. Харин С.Эрдэнээс тамга авч өгөөд хууль ёсны Ардчилсан намаар хүлээн зөвшөөрчих” гэх тохиролцоог МАН-ынхантай хийж байгаа аж. Эцэстээ тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж болох ч ийм тохироондоо хариу хүлээж буй гэх.

Харин улс төрд суудалгүй жижиг намууд жагсаалтаар ганц, хоёр хүнээ УИХ-д оруулах санад тавьж байгаа гэх мэдээлэл бий. Энэ мэт тал бүрийн эрх ашиг ҮХНӨ-тэй хамт яригдаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар үүнийг нь хумих гэж зовж буй аж. Хэрвээ тэдний эрх ашгийг бүгдийг нь багтааж чадахгүй бол намар гэхэд Засаг төрийн нөхцөл байдал яаж ч эргэж магадгүйд хүрэх, улс төрөө дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй билээ. 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

Нийт: 159 саналтай