Д.Тогтохсүрэн: Дүүргийн наадамд барилдсан бөхчүүдэд “дүүргийн арслан” гэх мэтээр цол олгох хэрэгтэй

Д.Тогтохсүрэн: Дүүргийн наадамд барилдсан бөхчүүдэд “дүүргийн арслан” гэх мэтээр цол олгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн Үндэсний баяр наадмын тухай хуульд "дүүргийн наадамд барилдсан бөхчүүдэд цол олгох" тухай оруулах хэрэгтэй хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Үндсэн хуулийн 57.1-д аймаг, нийслэл хоёр адил зиндаатай гэж заасан байдаг. Гэтэл дүүргүүдийг аймгуудын цол руу оруулчхаж байна. Ажлын хэсэг нь дүүргийн цолыг бий болгочхооч. Багануур, Багахангай, Налайх гэх мэт алслагдсан дүүргүүд наадам хийх гэж буйг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох ёстой. Дүүргийн арслан гэдэг цолыг өгчих юм. Үүнийг ажлын хэсэг ерөөсөө авч үзэхгүй байна. Дүүргүүд цаашдаа аймгийн эрх дарх эдлээд, аймгийн чиг үүргийг хэрэгжүүлээд явах юм уу” гэв.