Д.Сумъяабазар "Дугуй цагаан" дээр очин хэвлэлийн хурал хийж, шавар гэрүүдийг буулгах чиглэл өгөхөөр болжээ

Д.Сумъяабазар "Дугуй цагаан" дээр очин хэвлэлийн хурал хийж, шавар гэрүүдийг буулгах чиглэл өгөхөөр болжээ

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр 12:00 цагт Богд хан уулын Дугуй цагаан орчимд баригдсан шавар гэрүүдийг буулгах чиглэл өгч, газар дээр нь ажиллахаар болжээ. Энэ үеэр чөлөөлсөн талбайд хийх ажлын төлөвлөлтийг мөн танилцуулах аж.

Эргэн сануулахад, энэ сарын эхээр Богд уул руу алхах замд байрладаг "Дугуй цагаан" орчмын шавар гэрүүдийг нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр албадан нураасан. Харин шавар гэрүүдийг эзэмшдэг компани эсэргүүцэл илэрхийлж, тус орчмын газрыг хамгаалалтад авч, нийслэлийн алба хаагчдыг нэвтрүүлэхгүй байгаа юм.