ВИДЕО: Г.Занданшатар “хүний эрхийн асуудлаар попорлоо” гэж М.Оюунчимэг гишүүнийг ширүүхэн зэмлэж, сануулах арга хэмжээ авав

ВИДЕО: Г.Занданшатар “хүний эрхийн асуудлаар попорлоо” гэж М.Оюунчимэг гишүүнийг ширүүхэн зэмлэж, сануулах арга хэмжээ авав

Улсын Их Хурлын Баасан гараг/2022.06.17/-ийн ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан түр завсарласны дараа  18 цаг 32 минутад  эхэлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар М.Оюунчимэг гишүүнийг “хүний эрхийн асуудлаар попорлоо” хэмээн ширүүхэн зэмлэж, сануулах арга хэмжээ авчээ.

Тодруулбал, М.Оюунчимэг “Оройн 20: 50 цаг болж байна. Маш чухал асуудлыг ажлын бус цагаар гишүүдийн идэвх суларчихсан байхад хэлэлцсэн болоод өнгөрч болохгүй, УИХ-ын дарга аа. Өнөөдөр бид эрлийз морь уралдуулах, аймаг, дүүргийн начин, арслантай болох уу, үгүй юу гэх асуудлаар хэдэн өдөр маргаж, хамаг цаг авчхаад яг хүний эрхийн, хөгжлийн гол тулгамдсан асуудлын талаар ийм байдлаар ярьж болохгүй” гэхэд

УИХ-ын дарга Г.Занданшатар “Долоон хоног завсарлуудъя гэж чи өөрөө санал гаргасан. Одоо хамаг ажил шахаж, хаячихаад юу яриад байгаа юм. Битгий дэмий зүйл яриад бай. Чи өөрөө дэг зөрчөөд байна, холбоотой асуудлаа ярь. Битгий попроод бай” гэсэн юм.

М.Оюунчимэг гишүүний микрофоныг хаасан байсан ч тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлсээр байв. Харин Г.Занданшатар “Илтгэл тайланг дахин хэлэлцэнэ. Өнөөдөр ажлын бус цагаар ийм худлаа зүйл яриад сууж байж болохгүй. Худлаа попорч болохгүй. Энэ попордог сэдэв биш. Хүний эрхийн асуудлыг нухацтай ярих ёстой. Дахин сануулъя. Даргын дэг зүйл дээр та үүнийг ярихгүй юу хийж байсан юм. Хариуцлагатай бай” хэмээгээд М.Оюунчимэг гишүүнд сануулах арга хэмжээ авав.  

ВИДЕО: