Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ҮХНӨ-өөр иргэдээс санал авна

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ҮХНӨ-өөр иргэдээс санал авна

Энэ долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаан хуралдахгүй. Тодруулбал, энэ сарын 18-26-ны өдөр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна саналыг нь сонсох юм. 

Үүний дараа ээлжит бус хуралдааныг зарлаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх юм.