ХӨШИГНИЙ АРД: “АН-ын дарга, тамгыг хэнд ч өгөхгүй” гэж С.Эрдэнэ Ням гарагт болсон хурал дээрээ мэдэгдэж, маргаан болжээ

ХӨШИГНИЙ АРД: “АН-ын дарга, тамгыг хэнд ч өгөхгүй” гэж С.Эрдэнэ Ням гарагт болсон хурал дээрээ мэдэгдэж, маргаан болжээ

Монголын улс төрөөс АН үнэндээ алга болж байна гэх иргэд олон болжээ. Учир нь үүний эсрэг тэмцдэг залуучууд тус намд байхгүй байгаатай холбоотой аж. Учир нь С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд гурвыг эсэргүүцэж, жагсаал хийж, үүдэнд нь майхан бариад хэвтэх залуучууд байхгүй байгаа учраас С.Эрдэнэ АН-ын тамгыг хэнд ч өгөхгүй гэж зөрүүдэлж, Х.Баттулга, З.Энхболд нар нөгөө талд “бид АН” гэх болсон аж.

-З.ЭНХБОЛД ХОЁР НАЙЗААРАА УЛС ТӨРИЙН НҮҮДЭЛ ХИЙЖ, АН-ЫГ ӨНӨӨДРИЙН УНАЛТАД ХҮРГЭЖЭЭ-

Тодруулбал, УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан нам /АН/ ялагдаж, үүний дараа тус намын даргаар ажиллаж байсан З.Энхболд, “нийт гишүүдийн саналаар намын даргаа сонгоно гэх дүрмийн өөрчлөлтийг санаачилж, улмаар өөрийн толгойлдог “Шонхор” фракцынхаа гол хамтрагч, улс төрийн дотнын найз С.Эрдэнэд тус намын тамгыг өгсөн аж.

Мөн үүний дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуульд мөн л З.Энхболдын улс төрийн эртний хамтрагч, дотнын найз Х.Баттулга ялалт байгуулж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Ингээд З.Энхболд өөрөө АН-ын бодлогод хамгийн нөлөөтэй, мөн ЕТГ-ын дарга болжээ. Тухайн үед, “З.Энхболд хоёр найзаараа улс төрийн нүүдлийг сайн хийлээ” гэж байж. Товчхондоо, өнөөдөр З.Энхболдын нүүдлээр АН мөхөж байгаа гэхэд болох аж. Мөн З.Энхболд өөрөө өнөөдөр Х.Баттулгын талд АН-ын тамганы хорыг найруулж яваа ажээ.

- ИРЭХ САРЫН 02-НЫ ӨДӨР БОЛОХ АН-ЫН ИХ ХУРЛААР С.ЭРДЭНЭ НАМЫН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХГҮЙ ГЭЖЭЭ-

Харин АН-ын гишүүдийн ихэнх нь тус намаас “С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр З.Энхболдоо дагуулаад зайлсан цагт л АН-д буцаж очно, үйл ажиллагаанд нь оролцоно” гэх болсон аж. Иймд өнгөрөгч Ням гараг /2022.06.19/-т С.Эрдэнийн тэргүүлж байгаа АН-ын удирдлагын багийн хурал болж энэ үеэр зарим гишүүд нь, "Ирэх сарын 02 /2022.07.02/-нд болох намын Их хурлаар С.Эрдэнэ та АН-ын дарга, тамгыг дараагийн даргад нь шилжүүлээд өгчих.

Ингэхгүй бол С.Эрдэнэ АН-ын дарга гээд яваа цагт гишүүд нам дээрээ ирэхгүй, АН ч иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй байна. Намын ихэнх гишүүд С.Эрдэнэ, Х.Баттулга та хоёрыг хоёулаа энэ намаас холдсон цагт л нам дээр эргэж ирнэ гээд байна. Иймд АН-ын тамгыг залуучуудад өгчих. Ингэсэн тохиолдолд намын гишүүд, олон нийтийн дэмжлэг сэргэх гээд байна” гэсэн утгатай үг хэлж, шаарджээ.

Гэтэл энэ үүнийг С.Эрдэнийг дагадаг зарим хүүхнүүд эсэргүүцэж, хурлын зааланд багагүй маргаан дэгдээсэн байна. Мөн сүүлийн үед АН-ын хуулийн зөвлөх гэх болсон өмгөөлөгч Г.Батбаяр, “дахиж ийм юм сонсмооргүй байна” гэсэн утгатай үг хэлж, дээрх саналыг эсэргүүцжээ. Харин С.Эрдэнэ, "Би АН-ын даргын ажлаа бусдад өгөхгүй. Та нарт итгэхгүй байна" гэсэн аж. Учир нь тэрээр, 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл тус намыг удирдаж, дахин нэр дэвшилт нэрээр бусдаас их хэмжээний мөнгө авах хүсэлтэй байж магадгүй байгаа ажээ.