ЗГ: Ганцмод-Гашуунсухайт боомтын удирдлагагүй автомат тээврийн туршилтыг ирэх сарын 5-ны дотор эхлүүлнэ

ЗГ: Ганцмод-Гашуунсухайт боомтын удирдлагагүй автомат тээврийн туршилтыг ирэх сарын 5-ны дотор эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанар 20 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр барилга барьж буй барилга байгууламжийн үнийн зөрүүг улсын төсөвт тусгах талаар хэлэлцлээ. 

Мөн УИХ-ын 103 дугаар тогтоол буюу Оюу толгойн ордоос Монгол Улсын  хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ. Тодруулбал, Оюу толгойн ордын хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсэгт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ББат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар ажлын хэсэгт багтсан байна. 

Ганцмод-Гашуунсухайт боомтод удирдлагагүй автомат тээврийн туршилтын тээврийг эхлүүлэхээр боллоо. Энэхүү тээврийг эхлүүлснээр уг боомтод нүүрсний тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ. Эл тээвэрлэлтийг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгосон байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: