ВИДЕО: Д.Цогтбаатар гишүүн "Дизель түлш 700, бензин 5000, талх 1200 төгрөгийн үнэтэй" хэмээн иргэдийг бухимдуулжээ

ВИДЕО: Д.Цогтбаатар гишүүн "Дизель түлш 700, бензин 5000, талх 1200 төгрөгийн үнэтэй" хэмээн иргэдийг бухимдуулжээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг УИХ зургадугаар сарын 16-ны өдөр баталсан.

Улмаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тойргийн сонгогчид болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзах үеэрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаад байгааг мэдэхгүй, иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. 

Тодотговол, тэрбээр уулзалтын үеэр гурил, будаа, талх, бензин шатахууны үнэ огцом нэмэгдэж, иргэдийн авч байгаа цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар хэлж, дээрх бүтээгдэхүүний үнийг асуусан иргэний асуултад хариулж чадаагүй байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "дизель түлш 700 төгрөг, бензин 5000, талх 1200 тай байгаа" гэж хэлжээ. Ард иргэдийг төрд төлөөлж буй гишүүн нь энэ мэтээр өргөн хэрэглээний барааны үнийг мэдэхгүй байгаа учраас сонгогчдоо хэрхэн аж төрж байгаа зовлонг ойлгохгүй, тиймээс ч үнийн өсөлтийг буулгах, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахгүй байна гэх шүүмжлэлийг хүртсэн байна. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө