БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабазарыг огцруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабазарыг огцруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардаж жагсаж байна. Тэдний зүгээс Засаг дарга Ө.Сумъяабазарыг татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэж байгаа юм.

Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч “Ө. Сумъяабазар дүүргийн дарга нарыг Дубай явуулж, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ганбаатарын туслах байсан Мөнгөнтуяаг Дубай явуулсан байна. Мөн 18-р хороонд гурван настай охин лифтнээс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Лифтний төсвийг 2020 дүүргийн иргэдийн хурал баталчихсан байсан. Баталчихсан байхад 2021 онд манай дарга нар “компани байхгүй” гээд батлаагүй. Өөрөөр хэлбэл, мөнгө өгөх компани олдоогүй. Хэрэв үүнийг аль хэдийн хийчихсэн бол гурван настай хүүхэд эндэхгүй байлаа” гэв.

Жагсагчдын зүгээс Ө.Сумъяабазарыг огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв.