"Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийн хуулийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх согтуурсан үедээ зодоон хийж саатуулагджээ

"Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийн хуулийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх согтуурсан үедээ зодоон хийж саатуулагджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгч “Кью Эс Си” компанийн гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу тус үйлдвэрт Засгийн газраас томилсон А.Ариунболд тэргүүтэй дарга нар одоогоор ажиллаж байгаа юм. Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчидтай уулзаж, “Цалин хангамжийг бууруулахгүй. Халж, солихгүй” гэж мэдэгдэж байв. Гэтэл өнөөдөр тус үйлдвэрт бүх зүйл Сангийн сайдын ярьсаны эсрэг байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших. 

Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт /2022.06.22/ тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх Дарханы нэр бүхий бааранд архи ууж согтууран Төмөртолгойн уурхайн дарга Р.Дамбаравжаатай зодоон хийсэн байна. Улмаар цагдаагийн газраас тэднийг саатуулж хуулийн хариуцлага хүлээлгэсэн аж. 

Хуулийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нь энэ асуудлаас үүдэн өнгөрсөн баасан гаригт /2022.06.25/ ажлаа хүлээлгэн өгчээ. 

Ташрамд дурдахад, В.Мөнгөнсүхийн төрсөн ах В.Алтансүх нь БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй ойр харилцаатай гэх мэдээлэл байна.