МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар болжээ

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар болжээ

УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч тодорхой шалтгааны улмаас хуралдаагүй. Харин тус намын бүлэг өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар ҮХНӨ-ийг иргэдэд танилцуулсан талаараа болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.