Ц.Идэрбат: Миний хүү ааваараа шалгалтын материалаа бэлдүүлэх ёс зүйтэй биш

Ц.Идэрбат: Миний хүү ааваараа шалгалтын материалаа бэлдүүлэх ёс зүйтэй биш

Хэнтий аймагт ЭЕШ-ын материал задарч, тус аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхэд хамгийн өндөр оноо авсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тайлбар хийсэн байна. Тэрбээр " Миний хүү ЭЕШ өгсөн үү өгсөн. Өгөхдөө сайн өгсөн. Англи хэл, математик, физикийн хичээлээр өгч аймагтаа 1-3 дугаар байрт жагссан. Ерөнхий онооны дүнгээр хамгийн эхэнд жагссан. Гэтэл хүүхдийн минь амжилтыг аав нь бэлдэж өгсөн юм шигээр ярьж байна. УИХ-ын гишүүний эрх мэдлээрээ далайлгаж ЭЕШ-ыг материалыг авч өгдөг мэтээр хөгийн юм ярьж байна.  Тийм зүйлгүй. ЭЕШ төрийн байгууллагын хийдэг ажил. Тагнуул, цагдаагаас хянадаг гэж ойлгосон. Шалгалт ном журмынхаа дагуу явагдсан. Миний хүүхэд 12 жил онц сурсан. Ааваараа шалгалтын материалаа бэлдүүлэх ёс зүйтэй хүүхэд ч биш. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Худал мэдээлэл гаргасан хүнийг хуулийн байгууллагад өгч шалгуулна. Мөрөөрөө ажлаа хийж яваа Боловсролын үнэлгээний газрын ажлыг харлуулж" байна.