Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д алга болсон 23 иргэнийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэж хэлэх боломжгүй

Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д алга болсон 23 иргэнийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэж хэлэх боломжгүй

Засгийн газрын өнөөдрийн /2022.06.29/ ээлжит хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэд, хэдэн шийдвэрийг гаргасан байна. Шийдвэрийг Байгаль орчин аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад албаныхан танилцуулж байгаа юм. 

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэд Чежү аралд очсон. Тэдний визгүй зорчих эрхийн хугацаа нь 30 хоног.

Энэ хугацаанд ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, завиар явж байгаад осолдоогүй л бол ямар нэг арга хэмжээ авах учиргүй. Гэтэл энэ хугацаа дуусаагүй байхад Солонгосын шар хэвлэлүүд энэ асуудлыг мэдээлсэн.

Үүнийг нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улам дэвэргэж цацлаа. Тиймээс л Монгол хүн Монгол хүндээ хайртай байх ёстой гэж хэлсэн юм. Солонгосын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аялал хийх бүрэн эрхтэй.

Монгол Улсын дээрх 22 иргэнийг энэ утгаар нь харж, хүлээж байна. Тиймээс эрэн сурвалжлах арга хэмжээ аваагүй. Чежү арал бол их газраас тусгаарлагдсан. Их газар руу нэвтрэх боломж маш бага. Зөвхөн визтэй иргэд л нэвтрэх боломжтой. Тус улсын шалган нэвтрүүлэх цэг маш хяналт өндөртэй. Өнгөрсөн жил мөн 1-2 иргэн их газар руу явах гэж байгаад баригдаж байсан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: