ЗГ: Улсын хэмжээнд 730 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсантай тэмцэж 650 сая төгрөг суулгасан

ЗГ: Улсын хэмжээнд 730 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсантай тэмцэж 650 сая төгрөг суулгасан

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна.

Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, ойн санг хамгаалах чухал шийдвэр гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн ангиудыг байршил, алслагдмал байдал, хүчин чадлаас нь шалтгаалан хуваарилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ойн дундын ангийг хоёр хуваахаар шийдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд 730 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан байна. Үүнээс Хөвсгөл аймагт хамгийн их нь буюу 327 429 га талбайд хөнөөлт шавж ихээр үүрэлсэн байна. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулах болсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр, “Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө