Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замд ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замд ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн сайд Л.Халтар тэргүүтэй албаныхан өнөөдөр /2022.06.29/ Дарханы замд ажиллана. Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн. 

Харин тус ажлыг хариуцан ажиллаж буй Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Ирэх намар гэхэд замын ажлыг дуусгана" гэсэн билээ. 

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад эхний хоёр эгнээ зам тавих ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө