Д.Ганбат: Олон өлсгөлөн чононууд нэг хонийг идэх санал хураалт явуулаад байна

Д.Ганбат: Олон өлсгөлөн чононууд нэг хонийг идэх санал хураалт явуулаад байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “УИХ өөртөө зориулж хууль батлах ёсгүй. Энэ хэлэлцэж байгаа хуулийг 2024 оны долдугаар сараас хойш хэрэгжүүлэх нь цаг хугацаа, хууль зүйн хувьд боломжтой. АН-ын цөөн гишүүдийг барьцаалж, яллагдагч болгож заналхийлж байна. ЖАН-гийнхантай нийлж АН-ын бүлгийг бусниулахаа боль. Хүний олон хүнээ барьдаггүй гэж Монголчууд ярьдаг юм. АН-аа та нар самарч байна. Яаж ирсэн замаараа буцах байх. Бөөн өлсгөлөн чононууд нэг хонийг идэх санал хуралт явуулах гэж байгаа юм байна. Монгол улсын парламентын түүхэнд хор толбо болж үлдэнэ. Монгол орон өнөөдөр Азийн гөлөг болчихсон байна. Энэ байдал удахгүй байх гэж найдаж байна. Би Монголынхоо төлөө танкчин шиг байна. Миний урд Украины далбаа намирч байна. Өнөөдөр манай Украин дэлхийн хүн төрөлхтний төлөө, Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө тулалдаж байгаа” гэв.

ҮЗЭХ: