С.Эрдэнэ: Путины "гар хөл" Х.Баттулгаас хамгаалж АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож байна

С.Эрдэнэ: Путины "гар хөл" Х.Баттулгаас хамгаалж АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож байна

АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

-БИД МАН-ЫН ТАВИЛТТАЙ ЖҮЖИГТ ТОГЛОХГҮЙ-

Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ-ын тухай хуулийн 31.1, 31.2, 31.4, АН-ын Үндсэн дүрмийн 5.17.7, 6.1, 6.2.4, 6.2.7 дах заалтыг тус, тус үндэслэн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нь бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор үлдсэн гишүүдийнх нь тоо хуульд заасан тооны хязгаарт хүрэхгүй болсон тул өнөөдрөөс /2022.07.01/ эхлэн АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож байна. Уг шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна. Энэ шийдвэр гарах болсон нь эрх баригчидтай холбоотой. Бид МАН-ын тавилттай жүжигт орж тоглохгүй. Ард түмний амьдралаар тоглоод дуусч байгаа эрх баригчдын өвөрт гүйж орж үнэт, зүйл зарчмаа худалддаг нь бид биш. Манай хэсэг нөхөд цаашид эрх баригчдын тоглоомонд орвол зарчим, үнэт зүйлээсээ ухарсан үйлдэл шүү” гэлээ.

Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй. Сонгуулийн дүнгээр наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулж болно. Тэгэхээр нэг гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо хуулийн дагуух тооны доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус, тус заасан байдаг” гэлээ.

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Хүний эрх, эрх чөлөөнд халдсан эрх баригчдын үйлдлийг эсэргүүцсэн, Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор энхийн талд зогссоны төлөө АН-ын бүлгийг хагалган бутаргаж байна. Хуульд өөрчлөлт оруулах замаар хэт цөөнхийнхөө бүлгийг хагалж байна. АН энэ үйл явдлын оролцогч байхгүй ээ. Энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй. Гэхдээ АН-ын бүлгийг Путины "гар, хөл" болсон Х.Баттулга гэгч Нөхрийн тоглоомын бүлэг болгохгүйн тулд тус шийдвэрийг гаргасан”

ҮЗЭХ