ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров албан ёсны айлчлал хийнэ гэв

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров албан ёсны айлчлал хийнэ гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сард Монголд айлчилж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний айлчлалаас өмнө тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров албан ёсны айлчлал хийхээр болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад албан ёсны тодорхой мэдээлэлгүй байна гэсэн юм. Харин зарим эх сурвалжууд түүнийг айлчилна. Дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Монголд айлчлах айлчлалыг нууцалж байж болзошгүй гэсэн юм. 

Өнөөдөр /2022.07.01/ АН-аас мэдээлэл хийхдээ ч үүнийг бататгасан. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Харин түүний өмнө тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчилсан нь 2019 он юм.Харин Сергей Лавровын тухайд 2016 онд Монгол Улсад айлчилж байсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нартай уулзаж байв.