Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр мэдээлэл хийнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр мэдээлэл хийнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2022.07.04/ мэдээлэл хийхээр болсон байна. Мэдээллийг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 15.00 цагаас хийнэ. 

Хуралд тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд, С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар оролцоно. Мөн хурдан морины уралдааныг Засгийн газраас журам гаргаж зохион байгуулахаар болсон. Энэ талаар өнөөдөр /2022.07.04/ өдөр мэдээлэх аж.