Монголоос Камбожи улсад суух элчин сайд Ж.Бямбасүрэн итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монголоос Камбожи улсад суух элчин сайд Ж.Бямбасүрэн итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монгол Улсаас Камбожийн Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн өнгөрсөн сарын 27-нд Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамонид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамони Элчин сайд Ж.Бямбасүрэнг хүлээн авч уулзан, үүрэг ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэн, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Элчин сайд Ж.Бямбасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамонид уламжилж, энэ жил Камбожийн Хаант Улс АСЕАН-г даргалаж байгаад баяр хүргэж, амжилт хүсэхийн сацуу хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.