Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Сингапурт айлчилна гэх мэдээлэл байна.

Түүнийг дагалдаж УИХ-ын нэр бүхий хэд, хэдэн гишүүн явах аж. Тиймээс энэ долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахаар болсон байна. Уг айлчлалын хүрээнд эдийн засагт дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж, холбогдох хэлэлцээрүүдийг хийнэ гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн долоо хоногт Дархан, Хэнтийд ажилласан билээ.