ШУУРХАЙ: ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш манай улсад айлчилж, ХЭЛЭЛЦЭЭ хийнэ

ШУУРХАЙ: ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш манай улсад айлчилж, ХЭЛЭЛЦЭЭ хийнэ

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад айлчлах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тэрбээр маргааш буюу 2022 оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийх талаар Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдээллээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал, тухайлбал худалдаа, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцох юм байна.