Ш.Адьшаа: АН-ын бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг чөлөөлж дараагийн даргын асуудлыг ярилцсан

Ш.Адьшаа: АН-ын бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг чөлөөлж дараагийн даргын асуудлыг ярилцсан

Өчигдөр хуваарийн дагуу /2022.07.04/ УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Тэгвэл Ардчилсан намын бүлгээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар тус бүлгийн гишүүд мэдээлэл өглөө.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “АН-ын бүлгийн өчигдрийн хуралд 11 гишүүнээс есөн гишүүн оролцсон. Хурлаар АН-ын дарга Д.Ганбатыг чөлөөлсөн. Мөн  дараагийн даргыг сонгох асуудал яригдсан боловч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжид бүхлээр нь буюу хэсэгчлэн хориг тавих бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа тул дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг нээлттэйгээр хойшлуулсан” гэв.