Н.Ганибал: Бүлгийн дараагийн даргыг томилогдох хүртэл дэд дарга хуралдааныг удирдана

Н.Ганибал: Бүлгийн дараагийн даргыг томилогдох хүртэл дэд дарга хуралдааныг удирдана

Өчигдөр /2022.07.04/ УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу хуралдсан. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ үеэр “АН-ын бүлэг өөрийн гэсэн үйл ажиллагааны дүрэмтэй. Энэ дүрмэнд бүлгийн гишүүд бүлгийн даргад нэр дэвших эрхтэй. Энэ эрхийн дагуу тодорхой гишүүд саналаа гаргасан. Гэхдээ албан ёсны дагуу хууль батлагдахаар олон нийтэд танилцуулна. Одоогоор бүлгийн дарга чөлөөлөгдсөн. Дараагийн бүлгийн дарга томилогдтол бүлгийн дэд дарга бүлгийн даргын үүргийг хариуцаад хуралдааныг удирдаад явна. Цаашид бүлгийн үйл ажиллагаа хэвийн явна. Найман сарын хугацаанд тодорхой хэмжээнд доголдсон. Одоо хагаралдах, дарга солигдох асуудал эцэс тавигдаж байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө