Т.Аюурсайхан: Уучлалт гуйгаад ажлаа хүлээлгээд өгчих Л.Халтар сайдаа /ВИДЕО/

Т.Аюурсайхан: Уучлалт гуйгаад ажлаа хүлээлгээд өгчих Л.Халтар сайдаа /ВИДЕО/

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Л.Халтар сайдыг ажлаа сайн хий, чадахгүй бол ажлаа өг гэлээ.

Тэрбээр “Дарханы зам хэзээ эхэллээ. Энэ олон жил яагаад дуусгаж чадахгүй байна вэ. Газар дээр нь ажиллахдаа заавал Ерөнхий сайдыг аваачих хэрэг байсан уу. Л.Халтар сайд аа. Энэ таны ажил. Энэ улсын Ерөнхий сайдын ажил биш. Нэг хүнийг хэд хуваах вэ. Боомт дээр очно. Өөрсдөө шийдэж чадахгүй нэг хүнийг хэд хуваадаг юм. Засгийн газрын зарим гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэж иргэд шүүмжилж байна. Тэргүүн эгнээнд таны нэр явж байна. Болж бүтэхгүй бол ажлаа өгөөд яв л даа, юунд нь зууралдаад байгаа юм.Сайд нар хариуцлагагүй байна. Шулуухан уучлалт гуйгаад ажлаа хүлээлгээд өгчих. Яаж ширэн нүүрлээд явж чаддаг байна. Яагаад зохицуулаад хариуцлагыг нь тооцож чаддаггүй юм. Хэзээ ашиглалтад орох юм бэ. Хэчнээн төгрөгийн зардал гарч байна вэ. Гүйцэтгэгчдээ мөнгөө өгчихсөн, нөгөө хэд нь алга болчихсон. Шүүхдэхээр хугацаа алдаад байгаа учир дахиж төсөв гаргаж байна гэсэн сураг сонслоо.  Гүйцэтгэгч нараа яагаад шахаж чаддаггүй юм. Дундаа ороод алга болдог уу. Шулуухан уучлалт гуйгаад ажлаа өгвөл яасан юм бэ” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө