Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын сайд С.Лавровтай уулзжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын сайд С.Лавровтай уулзжээ

Өнөөдөр /2022.07.05/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров манай улсад нэг өдрийн айлчлал хийж байна. Харин түүний айлчлалыг зарим иргэд эсэргүүцэж, төрийн ордны хоёр талд жагсаал хийж байгаа юм. Мөн С.Лавровтой төрийн гурван өндөрлөгийг уулзах хэрэггүй, манай улс олон улсын хоригт орох эрсдэлтэй гэж зарим иргэд байр сууриа илэрхийлж буй.

Тэгвэл  Оросын сайд С.Лавровтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзжээ. Тодруулбал, түүнтэй Төрийн ордны голд байх хүндэтгэлийн гэрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзсан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор мэдээлээгүй байгаа бол, манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам өөрийн твиттер хуудастаа мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө