УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа УИХ-ын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болохоор тусгажээ. Мөн  УИХ шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын баг байгуулах саналыг 33 000, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу, хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс олон иргэн дэмжсэн бол уг саналыг заавал хэлэлцэхээр тусгажээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 50.9 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

ҮЗЭХ: