БХБЯ: Төсвийн байнгын хорооноос 314 компанийн төсөл арга хэмжээг дахин нэг авч үзэх чиглэл өгсөн

БХБЯ: Төсвийн байнгын хорооноос 314 компанийн төсөл арга хэмжээг дахин нэг авч үзэх чиглэл өгсөн

Өнөөдөр /2022.07.06/ Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “МУ-ын их хурлаар 2022 оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан тогтоолд хоёр үүргийг ЗГ-т өгсөн. Нэг нь үнийн өсөлтийн индексийг батлах, хоёрт үнийн өсөлтийг тооцож төсөвт өртгийг өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулахыг даалгасан. Энэ дагуу барилга хот байгуулалтын яам нь дээр бүх яамдын болоод бусад байгууллагуудын оролцоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ингээд бид хоёр өдрийн өмнө МУ-ын их хуралд үнийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ. Эндээс өгөгдсөн чиглэлийн дагуу үнийн өсөлтөд тооцогдоогүй үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин нэг авч үзэж эргэн танилцуул гэсэн чиглэл өгөгдсөн. Нийтдээ 1100 гаруй төсөл арга хэмжээнүүд хийгдэж байгаа. Эндээс 534 төсөл арга хэмжээний үнийн өөрчлөлтийг тооцож УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Энэ дээр 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай гэх танилцуулгыг хийсэн. 314 төсөл арга хэмжээ нь үнийн өөрчлөлтийн магадлалын асуудалд хамрагдаагүй үлдсэн. Энэ бол тухайн арга хэмжээг гүйцэтгэж байгаа компанийн хариуцлагын асуудал байгаа хоёрдугаарт цаг хугацааны хувьд амжаагүй асуудал байж магадгүй. Төсвийн байнгын хорооноос 314 компанийн төсөл арга хэмжээг дахин нэг авч үзээчээ гэсэн чиглэл ирсэн. Энэ дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтөд тооцогдож, хамрагдаагүй энэ аж ахуйн нэгжүүдийг бид нар найман сарын нэгэн хүртэл дахин нэг авч үзэх бололцоог олгож байна. Ийм учраас хамрагдаагүй аж ахуйн нэгжүүд энэ хугацаанд бүрэн хамрагдах боломж нээгдэж байна” гэлээ.